top banner

М.Горбачевын намтар ном удахгүй худалдаанд гарна


2017-09-04 17:23:25
Зураг

МОСКВА. /TASS/.ЗХУ-ын удирдагч Михаил Горбачевын “Би өөдрөг үзэлтэн хэвээр” хэмээх намтарчилсан ном энэ сарын 16-нд худалдаанд гарна гэж уг номыг хэвлэж буй "Эксмо-АСТ” компани өнөөдөр мэдэгдлээ.

“М.Горбачевын “Би өөдрөг үзэлтэн хэвээр” хэмээх намтар ном есдүгээр сарын 16-нд худалдаанд гарна. Энэ бол нийт уншигчдад зориулсан түүний анхны намтар ном” гэж тус компани мэдэгдэв.

Энэ номонд М.Горбачевын хувийн амьдрал, өнөө үеийн удирдагчдын талаарх түүний үзэл бодол, Крымын хойгийн асуудал ба барууны орнууд зэрэг олон асуудлыг хөндөн бичжээ.

1931 онд мэндэлсэн тэрбээр Оросын төр-нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн нэг ба ЗХУ-ын анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч (1990-1991) юм.

1992 оноос хойш тэрбээр Нийгэм, эдийн засаг ба улс төр судлалын олон улсын сан буюу Горбачевын сангийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

1990 онд тэрбээр Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн юм.

Г.Доржханд


Монгол брэнд