top banner

Тарвага бүхий 17 суманд эргүүл хяналт хийжээ


2017-09-04 20:37:02

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БОАЖГ, МХГ-ын мэргэжилтнүүд хамтран аймгийнхаа тарвага бүхий 17 суманд ажиллаж эргүүл хяналт хийжээ.

Тэд зөвшөөрөлгүй тарвага агнаж байгаа цөөнгүй зөрчлийг илрүүлэн шаардлагатай арга хэмжээг авчээ. Тус аймагт БОАЖЯ-ны зөвшөөрлөөр 300 тарвага агнах эрхийн бичиг ирснийг тушаал зааврын дагуу сумдад олгосон бөгөөд нарийн хяналт тавьж ажиллахыг байгаль хамгаалагчид, байцаагчдад даалгажээ. Мөн гарал үүслийн гэрчилгээг хэрхэн бүрдүүлэх, тарваган тахалаас яаж урьдчилан сэргийлэх талаар мэргэжилтний зөвлөгөөг бэлтгэж тараасан байна.

                                                                                                                                                                    Ш.Цоодол


Монгол брэнд