top banner

Кембрижийн гүнгийн ахайтан гурав дахь хүүхдээ тээж байна


2017-09-05 09:18:06
Зураг
ЛОНДОН. /ВВС/. Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Мидлтон гурав дахь хүүхдээ тээж байгаа тухай Кенсингтоны ордон даваа гарагт албан ёсоор мэдэгдлээ.

Кембрижийн гүн буюу хунтайж Уильямын гэргий Кейт Мидлтон жирэмсний хордлогын улмаас Лондон дахь “Хорнси-Роуд” хүүхдийн төвийн өнөөдрийн үйл ажиллагаанд орж чадсангүй гэж тус ордон мэдэгдсэн байна.

Мөн уг мэдэгдэлд “Ахайтан хөл хүнд болсонд хоёр талын ар гэрийнхэн маш баяртай байна” гэжээ.

Өдгөө 35 настай Кейт Мидлтон  болон хунтайж Уильям нар нь хоёр хүүхэдтэй билээ. Хүү Жорж нь 4 настай бол охин Шарлотт нь 2 настай.

Өнгөрсөн долдугаар сард тэд Польш улсад айлчилсан юм. Тэр үед “Кейт хөл хүнд байж магадгүй” гэсэн таамаглалыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэвшүүлж байсан билээ.
 
Г.Доржханд

Монгол брэнд