top banner
Шуурхай мэдээ

“Ирма” хар салхи АНУ-ыг чиглэн урагшилж байна


2017-09-05 11:45:33
Зураг

НЬЮ-ЙОРК. /VOA/. АНУ-ын Техас муж улсыг “Харви” хар салхи дайран өнгөрснөөс үүдсэн сүйрлийн үр дагавар одоог хүртэл байсаар байгаа энэ үед тус улсын зүүн болон Перугийн эргүүдэд асар хүчтэй “Ирма” хар салхи ажиглагдаад байна.

 
Шинжээчид Лейкардын арлууд дээр хар салхи гарах тухай сэрэмжлүүлэг хүргүүлсэн бөгөөд Пуэрто-Рико, Виржин арлуудад хар салхи үзэгдсэн талаар мэдэгджээ. Карибын тэнгисийн арлуудад доод тал нь 5 хоног салхилж байгаа энэ шуурга АНУ-ын эрэгт хүрэхэд багаар бодоход 7 хоног байгаа ч хаашаа чиглэх нь одоохондоо тодорхой биш байгаа юм.
 
Карибын тэнгисийн Онцгой байдлын ажилчид мөн “Ирма” хар салхины хур тунадас 25 см хүртэл өсч, хөрсний гулгалт, үерийн аюул болон давалгаа 7 метр хүртэл нэмэгдэх магадлалтай байна гэж сэрэмжлүүлж байна.
 
Мэргэжилтнүүдийн үзэж  байгаагаар уг хар салхи нь 7 хоногийн дотор Мексикээс эхлэн Канад хүртэлх бүх газрыг хамрах магадлалтай байгаа ажээ. 
 
Х.Сарнай 

 

 

 

 


Монгол брэнд