top banner

Хятадын үйлдвэр, худалдааны банкны Төлөөлөгчийн газар Монголд нээгдлээ


2017-09-05 17:49:08
Зураг
УЛААНБААТАР. /Xinhua/. Хятадын үйлдвэр, худалдааны банк /ХҮХБ/ мягмар гарагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа нээлээ.

Төлөөлөгчийн газрын нээлтийн ёслолд Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  Шин Хаймин, ХҮХБ-ны ерөнхийлөгч Гу Шу нар оролцов.
 
Нээлтийн ёслолын үеэр Гу хэлэхдээ “Монгол бол “Бүс ба Зам” санаачилгад хамаарах чухал улсуудын нэг. Хятад болон Монгол Улс энэ санаачилгын хүрээнд банк санхүү бөгөөд аж үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах томоохон боломжуудыг хоёр талд олгох хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд тавдугаар сард гарын үсэг зурсан” гэлээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “ХҮХБ нь Монголын зах зээлд ач холбогдол өгсөөр ирсэн. Манай энэхүү Төлөөлөгчийн газар нь зэх зээлийн судалгааг идэвхтэй хийж, Хятад-Монголын эдийн засаг ба худалдааны харилцааны гүүр болох болно” гэсэн байна.
 
Сүүлийн жилүүдэд Хятад болон Монгол Улсын улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг ба худалдааны хамтын ажиллагаа болоод ард түмэн хоорондын харилцаа улам бүр бэхэжсээр байгаа билээ.

Хятад улс олон жилийн турш Монголын худалдааны хамгийн том түнш бөгөөд томоохон хөрөнгө оруулагч хэвээр байна.

2014 онд хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулсан юм.
 
ХҮХБ нь одоогоор дэлхийн 44 улс оронд төлөөлөгчийн газраа байгуулаад байгаа бөгөөд Өмнөд Африкийн Стандарт банкны хувьцааг эзэмших замаар Африкийн 20 оронд шууд бусаар үйл ажиллагаа явуулж байна.
 
http://news.xinhuanet.com/english/2017-09/05/c_136586702.htm
 
Г.Доржханд

Монгол брэнд