top banner
Шуурхай мэдээ

Цагдаагийн газарт торгуулийн ухаалаг машиныг гардуулан өглөө


2017-09-06 08:44:29
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 

торгуулийн ухаалаг машиныг гардуулан өглөө.
Гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилготой Цагдаагийн газарт нэн хэрэгцээтэй техник хэрэгслийг орон нутгаас шийдвэрлэж өгч байна. Үүнээс өмнө Даланзадгад сумын 8 багт 8 ширхэг приус маркийн авто машин, 70 ширхэг богино долгионы станцыг өгч ажиллах боломж нөхцлийг нь дэмжсэн юм. Харин энэ удаад сумдад ашиглах торгуулийн ухаалаг машиныг өглөө. 
Цагдаагийн байгууллагыг дэмжиж ажилласны хүчинд гэмт хэрэг буурч байгааг ажилтнууд онцлож байгаа юм. "Энэ оны найман сард гарсан гэмт хэргийг өнгөрсөн онтой харьцуулахад гэмт хэргийн тоо буурсан таатай үзүүлэлт гарсан байгаа. Үүний хажуугаар гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад учруулсан хохирлын хэмжээ ч буурсан байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байдаг бол энэ жилийн эхний найман сарын байдлаар 700 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна" гэж аймгийн Цагдаагийн газрын захиргааны удирлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Төмөрмөнх ярилаа.
Д.Мишигсүрэн


Монгол брэнд