top banner

Ханбогд суманд сургууль цэцэрлэгийн цогцолбор барьж байна


2017-09-06 09:02:51
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборыг барьж байна.
"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө оруулалтаар 6 тэрбум гаруй төгрөгийн өртгөөр барьж буй уг бүтээн байгуулалт нь тус аймгийн Цогтцэций сум дахь "Мөрөөдөл" цогцолбортой төстэй юм байна. Уг цогцолборыг барьж байгуулснаар хүн ам эрчимтэй өсөж буй Ханбогд суманд сургууль цэцэрлэг хүрэлцээтэй болох ажээ.
Ханбогд суманд цэцэрлэгийн хүрэлцээ муу учраас одоогийн ажиллаж буй цэцэрлэг маш өндөр ачаалалтай ажиллаж байна. Одоогоор тус суманд 175 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт  270 хүүхэд, 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 170 хүүхэд хүмүүжиж байгаа юм.
Тиймээс дээрх сургууль цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүдийн ая тухтай хүмүүжиж, сурах орчин нөхцөл бүрдэх бөгөөд нэг багш дээрх ажлын ачаалал багасч, ажлын орон тоо нэмэгдэх ажээ. 
Д.Мишигсүрэн


Монгол брэнд