top banner
Шуурхай мэдээ

Робби Уильямс Орост хийхээр төлөвлөсөн тоглолтоо цуцалжээ


2017-09-06 13:06:06
Зураг
МОСКВА./TASS/. Британийн дуучин Робби Уильямс Орост хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалжээ. Энэ тухай тус тоглолтыг зохион байгуулж буй TCI агентлагийн ерөнхийлөгч Эдуард Ратников Facebook хуудсандаа мэдээлжээ.

“Робби эрүүл мэндийн шалтгааны улмаас дөнгөж сая Орост хийх бүх тоглолтоо цуцаллаа” хэмээн Ратников бичжээ. Тасалбарын үнийг буцааж өгөх журмыг удахгүй нийтлэх болно гэдгийг тэрбээр дурджээ.

Үүнээс өмнө Робби Уильямс “The Heavy Entertainment Show” шинэ цомгийг дэмжин Москвад 9 дүгээр сарын 10-нд, Санкт-Петербургт 9 дүгээр сарын 7-нд тоглолт хийнэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм.

Робби Уильямс Британийн “Take That” хамтлагийн гишүүнээр урлагт анх хөл тавьж байсан ба 1996 онд уг хамтлагаасаа гарчээ. Р.Уильямс 12 студийн цомог гаргасан төдийгүй BRIT Awards-ын бүхий л түүхэнд хамгийн олон шагналыг хүртсэн дуучин юм. 1990-ээд оны шилдэг дуучнаар шалгарсны дараа түүнийг Британийн дуу хөгжмийн урлагийн алдрын танхимд нэрийг нь мөнхөлжээ. “Intensive” цомгийг дэмжсэн түүний аялан тоглолтын тасалбар өдөрт 1,6 сая ширхэг зарагдсанаар Робби Уильямсын энэ амжилт Гиннесийн номонд бичигджээ. 
О.Барс 

Монгол брэнд