top banner
Шуурхай мэдээ

Нэгдсэн эмнэлэгт “Молекул биологи”-ийн лаборатори нээлээ


2017-09-06 14:52:07
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Молекул биологийн лаборатор буюу өсгөвөрийн шинжилгээний тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хүлээлгэн өглөө.

Тус тасаг нь өмнө 14-56 хоногийн хугацаанд эмэнд дасалтай сүрьеэ өвчний оношилгоог хийдэг байсан бол уг тоног төхөөрөмжтэй болсноор хоёр цагийн дотор шинжилгээнийхээ хариуг авах боломжтой болж байна. Шинжилгээ өгсөн иргэд өмнө нь хариу хүлээж уддаг байсан бол энэхүү халдварт өвчинтэй эсэхээ мэдэхэд одоо хоёр цагийг зарцуулах юм. Энэхүү АНУ-ын Gene Xpert тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймагт суурилуулснаар Төвийн бүсийн аймгуудын иргэд ч хамрагдах боломжтой юм байна.
Л.Отгонбаатар


Монгол брэнд