top banner

Сургууль завсардсан хүүхдүүдийн тоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд бараг буурсангүй гэв


2017-09-06 17:11:02
Зураг
ЮНИСЕФ. /Kyodo/. Сургууль завсардсан хүүхдүүдийн тоог бууруулах ажилд өнгөрсөн 10 жилийн хугацаанд “бараг ахиц” гараагүй гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ээс мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, дэлхийн нийт сургуулийн насны хүүхдүүдийн 11.5 хувь буюу 123 сая хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байна. Одоогоос 10 жилийн өмнө 2007 онд сургуулийн насны хүүхдүүдийн 12.8 хувь нь буюу 135 сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байжээ. 

Ядуурал, зэвсэгт мөргөлдөөн болон хүмүүнлэгийн хямралын улмаас сургууль завсардсан хүүхдүүдийн тоог бууруулахад дорвитой ахиц гарахгүй байна гэж ЮНИСЕФ үзэж байна.

Ирак болон Сирид л гэхэд 3.4 сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байна.

Хүүхдүүд сургууль завсардахад хүргэж буй саад тотгоруудыг арилгахын тулд дорвитой арга хэмжээ авч, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхийг улс орнуудын засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэгт ЮНИСЕФ уриаллаа.
Г.Доржханд

Монгол брэнд