top banner
Шуурхай мэдээ

1912 сурагч сургуулийн босго алхав


2017-09-06 17:36:54
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд 1912 сурагч сургуулийн босго алхан орлоо. Энэ нь өмнөх жилүүдээс харьцангуй өссөн үзүүлэлт, дээрх хоёр мянга орчим шинэ сурагч 60 бүлэгт хуваагдан хичээллэж байна гэж БСУГ-аас мэдээлэв.
Тус аймгийн төвийн 1, 5, Хан-Уул цогцолбор сургуульд 1-р ангийн сурагчид олноороо элсчээ. Угтаа нэг багшид 32-35 сурагч ногдох ёстой бол одоогоор анги дүүргэлт дээд тал нь 60-д хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор төвийн сургуулиуд нэгдүгээр ангийн сурагчдаа хоёр ээлжээр хичээллүүлж байгаа нь боловсролын бодлоготойгоо тэр бүр уялдаж өгдөггүй гэдгийг бага ангийн багш нар учирлаж байлаа.
Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн төвд орон сууцны шинэ барилгууд олноор босч байгаа учир БСУГ-аас шинэ хамран сурах тойргийг гаргажээ. Гэсэн ч төвийн сургуулиудын ачаалал төдийлөн буурахгүй байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд