top banner
Шуурхай мэдээ

"Ирма" хар салхи Пуэрто-Рикод дөхөн ирж байна


2017-09-07 08:45:58
Зураг
САН-ХУАН. /BBC/. Карибын тэнгисийн өргөн уудам нутгийг дайран өнгөрөхдөө 7 хүний аминд хүрсэн "Ирма" хар салхи Пуэрто-Рикод дөхөн ирж байна. 

Францын газар нутагт тооцогддог “Гэгээн Мартин”, “Гэгээн Бартс” зэрэг газар нутагт "аюултай" нөлөө үзүүлж болохыг анхааруулж байгаа бол Барбуда хэмээх жижиг аралд хүн амьдрах бараг боломжгүй болсон ажээ. Тус арал дээр очих, харилцаа холбоо тогтоож, яаралтай тусламж үзүүлэхэд нэн хүндрэлтэй болжээ. Үүний сацуу хоёр өөр шуурга хар салхи болж өргөжсөн байна. 

Таван түвшний хар салхины хамгийн хүчтэй нь болох "Ирма" хар салхи одоогийн байдлаар хойд Виржини арлуудаас шилжиж байна гэж АНУ-ын Хар салхи судалгааны үндэсний төвөөс мэдээлжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй шуурганы хурд нь 259 км/цаг байсан бөгөөд энэхүү хар салхи нь Пуэрто-Рикогийн хойд нутгийг дайран Доминикан улсын хойд хэсэгт хүрэх төлөвтэй байна. 

Пуэрто-Рикод аль хэдийн "Ирма" хар салхины нөлөөгөөр үүссэн хүчтэй салхи үүсч эхлээд байгаа бөгөөд маш олон оршин суугчид гэр орондоо байхыг анхааруулсныг сэрэмжлүүлгийг үл тоон ус, хоол унд олж авахаар дэлгүүрүүдэд дугаарлан зогссоор байна. Албаны хүмүүсийн ярьснаар, хэдэн өдрийн хугацаанд гэрэл цахилгааныг таслах ажээ. 
 
 Х.Сарнай 
.
 
 

Монгол брэнд