top banner

Томскийн эрдэмтэд Арктикийн хүдрийг боловсруулах шинэ технологийг нээжээ


2017-09-07 12:22:39
Зураг
ТОМСК./TASS/.Томскийн улсын их сургуулийн /ТИС/ эрдэмтэд ванадий, титан агуулсан хүдрийг овоолгоор баяжуулах анхны технологийг гарган авчээ. Энэ нь Колийн хойг, Өвөр байгалийн бүс нутаг болон бусад хойд бүсэд орших титаномагнетитын томоохон ордуудад олборлолт хийх боломжийг олгож байгаа юм. 

“Дээрх ордуудад 20 дугаар зууны дунд үед хайгуул хийгдсэн ба тэдгээрийн түүхий эдийн нөөц нь хэдэн арван тэрбум тонноор хэмжигдэж байгаа юм. Гэвч өнөөг хүртэл идэвхтэй олборлолт хийсэнгүй. Үүний шалтгаан нь титаномагнетитын хүдэр боловсруулах үр ашигтай технологи байхгүй байсан явдал юм” гэж ТИС-ийн Сибирийн физик техникийн хүрээлэнгийн инноваци-технологийн төвийн захирал Виктор Сачков ярьж байна.

Түүний хэлснээр, ТИС-ийн химичид нийлмэл хүдрийг баяжуулах зарчмын шинэ аргын тусламжтайгаар уг асуудлыг шийдвэрлэж чаджээ. Ердийн хоргүй урвалж бодисоос нийлэгжүүлэн гаргаж авсан нарийн шүлтжүүлэх системийн тусламжтайгаар титан, ванадий, төмрийг сонгон ялгаруулдаг технологийг Томскийн эрдэмтэд боловсруулсан байна.
 

Подробнее на ТАСС:
http://tass.ru/nauka/4537877
Одоогийн байдлаар судлаачид шинэ аргыг туршихад бэлтгэж байгаа аж. ТИС болон уг технологийг захиалагч “Забайкалстальинвест” НХН-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу эрдэмтэд хоёр үе шаттай явагдах туршилтын загварыг боловсруулж байна. Эхнийх нь болох лабораторийн үе шатанд ТИС-ийн лабораторийн бааз дээр цуврал туршилтууд хийгдэх бол хоёрдугаар үе шатанд 100-150 тонн титаномагнетитын хүдрийг үйлдвэрлэлийн талбай дээр боловсруулах юм.

ТИС-ийн боловсруулж буй дээрх арга нь экологийн эмзэг бүтэцтэй Хойд туйлын бүс нутагт ашиглахад тун тохиромжтой аж. Учир нь одоогийн ашиглаж буй бусад аргуудтай харьцуулахад экологийн хувьд хор аюул багатай тул Инновацийг дэмжих сан уг төслийг ивээн тэтгэж байгаа юм. Цаашдаа хүдрийн түүхийг эдийг боловсруулах технологийг хөгжүүлэхэд чиглэсэн зарчмын хувьд цоо шинэ энэ аргыг алт, уран, зэс, мөнгө болон бусад элементүүдийг ялган авахад ашиглаж боломжтой ажээ.
О.Барс 


 


 


Монгол брэнд