top banner
Шуурхай мэдээ

“Номын баяр-Бидний баяр” чуулган болно


2017-09-07 12:27:54
Зураг
Сүхбаатар/МОНЦАМЭ/.Нутгийн зохиолчдын бүтээлтэй танилцаж, өвөг дээдсээрээ бахархах үзлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ сургууль хамт олноороо ном унших хөдөлгөөнийг өрнүүлж номын санч, багш, сурагч удирдах ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулах дэмжих, тэднийг урамшуулах зорилгоор Номын баяр-Бидний баяр чуулганыг зохион байгуулахаар болжээ. Чуулган 09 дүгээр сарын 17-нд болно.

Номын баяр- бидний баяр 2017 чуулганд оролцох баг тус бүр сум болон сургуулийн номын санч нар, хоёр ЕБС-ийн дунд ангийн сурагч, нэг монгол хэлний багш, нэг удирдах ажилтан нэг гээд нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй байна. баг тус бүр чуулганыг угтаж сум, сургуулийн хэмжээнд МУСГЗ, яруу найрагч Г. Мэнд-Ооёогийн шүлэг зохиолтой танилцах хөдөлгөөн өрнүүлэх, нэр бүхий арван шүлэг яруу найргийг цээжилсэн байх ёстой аж.

Харин оролцогчид багийн мэндчилгээ, асуулт хариулт, зохиолчийн нэг яруу найргийг сонгон жүжигчилсэн хэлбэрээр унших, гэрийн даалгавар, чуулганыг угтан хийсэн ажлын тайлан зэрэг үзүүлэлтээр өрсөлдөх юм.
Тус анхдугаар чуулганыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Нийтийн номын сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.  
Т. Одончимэг 

Монгол брэнд