top banner
Шуурхай мэдээ

Монгол ардын “Эрхий мэргэн” үлгэрийг Тайландын хүүхдүүд уншина


2017-09-07 14:37:29
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд нарын гэргий нарын холбоо (SHOM)-ны санаачилгаар “Дэлхийн 25 орны үлгэр” нэртэй ном Тайландын хүүхдүүдийн гар дээр очихоор Бангкок хотноо хэвлэлтээс гарав.

Энэхүү номыг хэвлүүлэхэд Тайландын Вант Улсын Боловсролын яам, төрийн бус байгууллага хийгээд хувийн салбарын томоохон банк, компаниуд дэмжлэг үзүүлжээ.
 
Тай, англи хэлээр хэвлэгдсэн “Дэлхийн 25 орны үлгэр” номын бүх дүрс зургийг нь Тайландын дунд сургуулийн хүүхдүүд өөрсдөө зуржээ. Хүүхдийн сэтгэн бодох, дүрслэх чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ тэдэнд зөв бурууг ялган салгаж, ойлгуулах хүмүүжил, ёс суртахууны ач холбогдолтой эдгээр 25 үлгэрийг Бангкок дахь нэр бүхий 25 орны Элчин сайд нарын гэргий нар өөрсдөө сонгон оруулсан бөгөөд тус улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яам монгол ардын “Эрхий мэргэн” үлгэрийг бэлтгэж өгсөн болно.

Монгол брэнд