top banner

Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл зургаан аймагт хэрэгжинэ


2017-09-07 16:29:34
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл зургаан аймагт хэрэгжинэ.

Үүний нэг аймаг нь Дархан-Уул аймаг бөгөөд тус төслийн зохицуулагч Г.Ганхөлөг аймгийн Засаг даргатай уулзалт хийлээ. Европын холбооноос санхүүжүүлэн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн гол зорилго нь мах сүү, ноос ноолуур, арьс шир, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээнд өрсөлдөх чадварыг сайжруулж, ногоон хөгжлийг дэмжих замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход оршжээ.

Энэхүү уулзалтын төгсгөлд мал эрүүлжүүлэх ажлын хүрээнд суурь судалгааг хийх, нөхөрлөл, хоршоодын үйл ажиллагааг дэмжин тэдэнд мэдлэг, туршлага хуримтлуулж үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэйг аймгийн Засаг дарга С.Насанбат зөвлөсөн юм.
Л.Отгонбаатар

Монгол брэнд