top banner

“Дисковер Монголиа” чуулганы оролцогсдын тоо өмнөх жилээс өсчээ


2017-09-07 16:49:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 15 дахь удаагийн “Дисковер Монголиа” чуулган өнөөдөр Блю скай зочид буудалд   эхэллээ.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад оролцогчдын тоо өссөн хэмээн зохион байгуулагчид мэдээлж байна. Форумын төлөөлөгчид “Эрдэс баялгийн салбарын эрхзүйн таатай орчин бүрдэж байна. “Дисковер Монголиа” чуулган ч тооноос чанарт шилжиж буйг онцлон Монголын эдийн засагт сэргэлт авчирч, хөрөнгө оруулагчдын итгэлийг  сэргээх чухал алхам болно хэмээн тодотгов.

Монгол төрийн бодлого, уул уурхайн салбарын хөгжил, Монгол дахь олон улсын томоохон төслүүдийн хэрэгжилт зэрэг манай улсын эдийн засагтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад хүргэх, хамтран ажиллах санал солилцох зорилго бүхий уг чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм.

Б.Заяа

Монгол брэнд