top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 21-23 хэм дулаан


2017-09-08 07:14:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн  хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун, төв, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 15-20 градус,  говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 



 

Монгол брэнд