top banner

Слоан Стивенс US Open тэмцээний финалд шалгарлаа


2017-09-08 10:07:16
Зураг
АСТАНА./КАЗИНФОРМ/. Америкийн теннисчин Слоан Стивенс нийт 50,4 сая долларын шагналын сантай АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний эхний хагас шигшээ тоглолтод эх орон нэгт Винус Уильямсыг хожлоо.

Өдгөө 24 настай тэрбээр В.Уильямсыг 6:1, 0:6, 7:5  харьцаагаар хожсон байна. Хоёр теннисчний тулаан нийт 2 цаг 9 минут үргэлжилжээ.

С.Стивенс анх удаагаа Их дуулгын цуврал тэмцээний шигшээ тоглолтод шалгарч байгаа нь энэ бөгөөд тэрбээр эх орон нэгт Мэдисон Киз, Коко Вандегеве нарын хожсонтой нь тоглох юм.

АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 9 дүгээр сарын 10-нд өндөрлөнө. Өнгөрсөн онд тус тэмцээнд Германы теннисчин Ангелик Кербер түрүүлсэн бол энэ жилийн тэмцээнд тэрбээр эхний тойрогтоо тоглолт ялагдал хүлээжээ.

US Open тэмцээн 137 дахь удаагаа явагдаж байгаа ба энэ удаагийн тэмцээн нь Их дуулгын цуврал тэмцээний улирлын дөрөвдэх буюу сүүлчийнх нь юм.
О.Барс 

 

 

Монгол брэнд