top banner
Шуурхай мэдээ

Хүнсний манлай үйлдвэрлэгч АПУ компани


2017-09-08 10:41:38
Монгол улсад ардын хувьсгал ялж тусгаар тогтнолоо дэлхий нийтэд тунхаглан зарлаад гурван оныг үдсэний дараа буюу 1924 онд тусгаар улс өөрийн гэсэн идээ ундаатай байдаг дэлхий нийтийн жишгээр Монгол Улсад архины анхны үйлдвэр байгуулагдсан нь өдгөөгийн АПУ компаний эхлэл юм.
Өнгөрсөн 93 жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон олсон ололт, гаргасан амжилтаараа ямагт тэргүүлж ирсэн АПУ ХК нь 4000 гаран хувьцаа эзэмшигчидтэй 742,877,000 ширхэг зарласан энгийн хувьцаатай бөгөөд биржид хувьцаа нь чөлөөтэй арилжигддаг ТОР-20 компанийн нэг юм. Тус компани өнөөдрийн байдлаар жилд архи, шар айраг, ус, ундаа, сүү сүүн бүтээгдэхүүний таван том үйлдвэр, ложистикийн томоохон төв бүхий цогцолбортой, 162 нэр төрлийн 100-аад сая литр  бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Өдгөө архи, шар айраг, ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд АПУ хэмээх нэр нь өөрөө брэнд болжээ.
Тус компани ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSSC 22000 хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани юм.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд