top banner

Архи хууль бусаар худалдаалж байсныг илрүүлэв


2017-09-08 12:24:21
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Хятадад үйлдвэрлэсэн “бажу” архийг хууль бусаар худалдан борлуулж байсныг илрүүлэв.

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасаг өнгөрсөн сарын 31-ний өдрөөс эхлэн өчигдрийг хүртэл “Шүр” зах, бусад худалдаа үйлчилгээний газарт хяналт шалгалт явуулжээ. Шалгалтын явцад "бажу" нэрийн архийг хууль бусаар, гар дээрээс борлуулж байсан таван иргэнээс 144 ширхэгийг хураан авч, устгасан байна. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу дээрх иргэдийг тус бүр 50 мянган төгрөгөөр торгов.
"Бажу" архи нь эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй, хүний амь нас, эрүүл мэндэд хортой учир энэ төрлийн мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч иргэний үүргээ биелүүлэхийг уриалсан юм.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд