top banner
Шуурхай мэдээ

Дорнодын уран хатгамалч Үндэсний өв соёлын фестивальд оролцжээ


2017-09-08 13:38:32
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн уран хатгамалч Т.Цолмонсүрэн өнгөрсөн сарын дундуур Унгар улсад болсон үндэсний өв соёлын фестивальд оролцоод иржээ.

31 дэх удаагаа болж буй тус фестивальд манай улсыг төлөөлөн нум сум харваачид, монгол дархан, уран хатгамалчдаас бүрдсэн 20 гаруй хүн бүтээлээ дэлгэн харуулсан байна. Энэ үеэр Геннисийн номонд бүртгүүлэхээр монгол хатгамалчийн зүүх ороож урласан Хүндэтгэлийн даалинг дэлгэн тавьсан нь хүмүүсийн сонирхлыг эрхгүй татсан гэж тэрээр сонирхуулан ярьсан юм.
Т.Цолмонсүрэнгийн тухайд бага эмч мэргэжилтэй ч бага залуугаасаа уран хатгамал сонирхож, өдгөө “Дорнын шаглаа” ТББ-ыг ажиллуулж явна. Амьдралынхаа 30 гаруй жилийг уран хатгамалтай холбож, зүү утас нийлүүлж яваа тэрээр Дорнод нутгийнхаа бүсгүйчүүдэд энэхүү монгол өв соёлыг өвлүүлэн үлдээх зорилготой нэгэн. 
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд