top banner
Шуурхай мэдээ

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн мэс заслын баг БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ


2017-09-09 13:08:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгүүд болон Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран 2016 оноос хэрэгжүүлж буй “Сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийн хоёрдугаар шатыг эхлүүлжээ.

“Хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаа”-гаар Монгол Улсад жилд дунджаар сүрьеэгийн 4000 гаруй шинэ тохиолдол илэрдэг бөгөөд манай бүртгэгдэж буй халдварт өвчний шалтгаант өвчлөлийн тоогоор гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байна. “Сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийн хүрээнд Нийслэлийн Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн иргэд, их сургуулийн оюутнуудын дунд сүрьеэ өвчнийг илрүүлэх, оношлох чиглэлээр явуулын үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг байна. Төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш Чингэлтэй дүүргийн 13 мянган иргэн, их сургуулийн 3000 гаруй оюутныг шинжилгээнд хамруулсан байна. Ингэснээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулахад томоохон түлхэц үзүүлж буй юм. Тиймээс уг төслийн хоёрдугаар шатыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх болжээ. Энэ хугацаанд ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын багийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх, шинэ технологи эзэмшүүлэх, мэс заслын тоног төхөөрөмжийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах аж.

Ч.Ариунболд

Монгол брэнд