top banner
Шуурхай мэдээ

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСЭДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ


2017-09-09 13:26:34
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос өнөөдөр  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулсан.Уг үйл ажиллагаанд хэлмэгдэгсэдийн ар гэрийг төлөөлж 57 хүн оролцлоо. Үйл ажиллагааны эхэнд  Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга  Р.Тунгалаг-Эрдэнэ нээж, үг хэлсэн юм.
Тэрээр: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг  дурсан санаж, нэр төрийг нь сэргээж, дахин ийм хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн төлөө, хүндэтгэл үзүүлэх учиртай энэ түүхэн өдөр Монгол Улсын Их Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын болон аймгийн салбар комиссын өмнөөс та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, сургамжтай, бас заавал нэхэн дурсаж, санаж явах учиртай, хүнд адармаатай амьдралын нэгээхэн зурвас үе бол бүх нийтийг хамарсан улс төрийн их хэлмэгдүүлэлт юм.   
Иргэддээ хилс хэрэг тулган шийтгэсэн үйлдлийг илчлэх, улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх талаар Монголын төрөөс  онцгой анхаарч ирлээ.
Цаашид хэлмэгдэгсдийн хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь  мөнхжүүлэх, санаж сэдэж, хүсэн тэмүүлж явсан гэгээн хүслийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж  ажиллах болно” хэмээн онцолсон
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин хийдийн лам нар буяны ном хурж, мянган зул өргөв. 
Л.Отгонбаатар


Монгол брэнд