top banner

Нийтийн эзэмшлийн талбайд түүхий эд худалдан авах, борлуулахыг хориглов


2017-09-09 15:18:21
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр захирамж гаргаж  нийтийн эзэмшлийн талбайд түүхий эд худалдан авах, борлуулахыг хориглох тухай шийдвэр гаргалаа.
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, хот тохижилт ариун цэвэр, эрүүл ахуй талаар тавигдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн зам талбайд мал амьтны гаралтай, боловсруулаагүй, ариутгал халдваргүйтгэл хийлгээгүй, бүх төрлийн түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авах, борлуулахыг хориглосон аж.
Түүхий эдийг худалдан авах борлуулахдаа эрүүл ахуй шаардлага хангасан орчинд үйл ажиллагаа эрхлэхийг түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нарт үүрэг болгосон байна. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг албаныханд даалгав.

Монгол брэнд