top banner
Шуурхай мэдээ

"Дорноговьд үйлдвэрлэв-2017" үзэсгэлэн худалдаа болно


2017-09-09 15:47:15
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. "Дорноговьд үйлдвэрлэв-2017" үзэсгэлэн худалдаа  энэ оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд Сайншанд хотод болно.
Жил бүр болдог үзэсгэлэн худалдаанд аймгийн бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс өргөнөөр оролцдог. 2004 онд 12 аж ахуй нэгж, 20 орчим иргэн энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байсан бол эдүгээ 100 гаруй болж өргөжжээ.
Сүү цагаан идээ, махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, эсгий, оёмол, сүлжмэл, хатгамал, арьс шир, барилгын материал, бэлэг дурсгал гээд бүтээгдэхүүний сонголт, чанарт шинэчлэл гарсныг албаныхан онцлов.
Энэ дундаас хүний эрүүл мэндэд сайн гэгддэг  загсгал цай, тэмээний хоормог зэрэг бүтээгдэхүүн бренд болоод буй. Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, аймгийн ХХААГ хамтран зохион байгуулах бөгөөд нийт 13 нэр төрлөөр шилдгүүдийг шалгаруулахаас гадна амталгаат худалдаа, олон сонирхолтой бараа бүтээгдэхүүнийг дэлгэх юм.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд