top banner

Замын-Үүдэд 15 мвт-ын цахилгаан станц барина


2017-09-09 17:20:15
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Япон Улсын “Шигемицү шожи” ХХК, “Шарп” корпорац Монголын “Наран тээг” ХХК-тай хамтран Замын-Үүдэд 15 мвт-ын цахилгаан станц барихаар болжээ.
Цахилгаан станц  ашиглалтад орсноор жилд 28 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэх аж. Мөн 833,150,0 тонн хүлэмжийн хийг бууруулж, 685,750 тонн түүхий нүүрсийг хэмнэж, 5,05 сая тонн цэвэр ус хэмнэхээс гадна 25 хүнийг байнгын ажлын байраар хангах аж.
“Зү гэгээн”  нэртэй 15 МВТ-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын шав тавих ёслол энэ сарын 05-нд  Замын-Үүд суманд болсон. Шав тавих ёслолд Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар, Эрчим хүчний яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга С.Цэрэнжамж, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан, “Шигемицу шожи” компанийн ерөнхийлөгч Гэгээнтана, Замын-Үүд сумын удирдлагууд оролцов.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд