top banner

Эсгий урлалын үзэсгэлэн гаргалаа


2017-09-09 17:28:02
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Ардын боловсролын тэргүүний ажилтан, эсгий гар урлалын багш Б.Отгон ийнхүү эсгий урлалын бие даасан үзэсгэлэнгээ Даланзадгад сумын Даян хааны өргөөнд дэлгэсэн юм. Тэрээр эсгий өөрөө эсгий урлал хийхийн хажуугаар нутгийнхаа олон иргэдэд энэхүү ажлаа өвлүүлэн үлдээж яваа эмэгтэй ажээ.
Багш Б.Отгоны эсгий урлалын үзэсгэлэнд гэр ахуй, бэлэг дурсгалын 22 нэр төрлийн 555 бүтээгдэхүүнийг монгол цагаан эсгий дээр урлан дэлгэсэн байна. 
Түүний үзэсгэлэнг аймгийн удирдлагууд дэмжиж хамтран оролцсон юм. 
Тус аймгийн удирдлагууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудаа дэмжиж ажилласнаар Өмнөговийн брэнд бүтээгдэхүүнтэй болно гэж үзэж байна. 
Д.Мишигсүрэн

Монгол брэнд