top banner

Өмнөговь-Баяндалайн чиглэлийн 25 км замыг ашиглалтад орууллаа


2017-09-09 17:54:51
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн баруун сумдын чиглэлд барьж байгаа замыг улсын комисс хүлээн авчээ.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус аймагт Өмнөговь-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 302 км замын ажлыг эхлүүснээр орон нутагтаа өөрийнхөө хөрөнгөөр зам тавьсан анхдагч аймаг болоод байгаа юм. Энэ жил Өмнөговь-Баяндалайн чиглэлийн 25 км замыг ашиглалтанд оруулж ийнхүү улсын комисс хүлээн авлаа. Уг замыг ашиглалтад оруулснаар нийт 81 км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулаад байгаа юм. 
Замын ажлыг түргэн шуурхай чанартай гүйцэтгэн сум орон нутгаас тавьсан саналыг хүлээн авч угтах үдэх талбай, бусад тохижилттой холбоотой ажлуудыг хийж өгсөн "Дардан говь" ХХК-ийн хамт олон инженер техникийн ажилтнуудад нутгийн иргэдийн өмнөөс талархаж буйгаа Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар хэлж байлаа. 

Ийнхүү алслагдсан сумд руугаа хатуу хучилттай зам тавьснаар зам даган сумдад хөгжил ирнэ гэж үзэж байгаа юм. 

 

Д.Мишигсүрэн



Монгол брэнд