top banner
Шуурхай мэдээ

Ахмадуудын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ


2017-09-09 18:17:27
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Тус аймаг нь 63661 хүн амтай бөгөөд 55-аас дээш насны  5762 ахмадууд байдаг байна. Өвчний улмаас 2301 ахмад буюу нийт ахмадуудын 31.9 хувь нь эмнэлгийн идэвхитэй хяналтанд эмчлүүлж байгаа гэнэ. Мөн бусад ахмадууд ямар нэгэн архаг суурь өвчтэй байгааг аймгийн удирдлагууд онцолж байна.

Тиймээс ахмадад чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн 15 сумандаа тухайн хөтөлбөрийг  хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд ахмад настнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эмч ажилчдынхаа ур чадварыг сайжруулах, амьдралын зөв, эрүүл дадал хэвшлийг өдөр тутамдаа хэвшүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү дурдсан арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрнэ гэж тэд үзэж байна.

Д.Мишигсүрэн



Монгол брэнд