top banner

Маш хүчтэй "Ирма" хар салхи Флорида руу дөхөж байна


2017-09-10 07:54:46
Зураг
ВАШИНГТОН. /VOA/. “Ирма” хар салхи АНУ-ын эх газрыг чиглэн урагшилж байгаатай холбоотойгоор тус улсын Флорида муж улсын 5.6 сая оршин суугчдад орон гэрээ орхин нүүх, эсвэл хоргодох байрнууд руу очихыг холбогдох албаны хүмүүс уриаллаа.

Цаг уурчдын мэдэгдсэнээр, энэ хар салхи нь 20км/ц-ийн хурдтайгаар урагшилж байгаа бөгөөд төвийн агаарын даралт нь 930 гектопаскал байна.

“Ирма” хар салхи бямба гарагт Карибын тэнгисийн бүс нутгийн арлуудыг дайран өнгөрөхдөө 1.2 тэрбум еврогийн эд материалын хохирол учуулж, 21 хүний аминд хүрчээ.

Орон нутгийн цагаар өнөөдөр буюу ням гарагийн үдийн үед энэ хар салхи эрчээ алдалгүйгээр Флорида муж улсыг дайрах төлөвтэй байна.

Флоридагийн хөрш Жоржиа муж улсын нам дор газар оршин суудаг хүмүүсийг ч нүүлгэн шилжүүлж байгаа аж.
 
Г.Доржханд

Монгол брэнд