top banner
Шуурхай мэдээ

Зам тээврийн осол 12 хувиар өсөв


2017-09-10 15:27:13
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Оны эхний найман сарын байдлаар аймгийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага 363  дуудлага бүртгэгдсэн нь өмнөх оноос 45 нэгж буюу 12 хувиар өсжээ.

Зам тээврийн ослын улмаас 34 хүн нас барсан нь өмнөх оноос есөн нэгжээр буюу  20 хувиар буурсан бол 271 хүн гэмтэж бэртсэн нь өмнөх оны мөн үеэс 50 нэгжээр буюу 18 хувиар өссөн гэдгийг аймгийн Замын Цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Б.Бат-Очир хэллээ.

Зам тээврийн осол хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийн дийлэнх нь жолоочийн хариуцлага, анхаарал болгоомжгүй байдал болон хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцох зэргээс болдог байна. Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг сайтар хангаж, хамгаалах бүсийг хэрэглэж хэвшихийг жолооч нарт албаныхан зөвлөж байна. 
 
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд