top banner
Шуурхай мэдээ

Хэнтий аймгийн тариаланчид 85 хувийн ургац алдах нөхцөл үүсчээ


2017-09-10 20:52:42
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн тариалангийн бүс нутагт хур чийг сайтай чийгийн хангамж хангалттай байсан ч тавдугаар сарын эхнээс долдугаар сарын 7-ныг хүртэлх хугацаанд хур бороо ороогүйн улмаас тарьмал ургамал гандан ургац алдах нөхцөл байдал үүсчээ.

Тус аймгийн хэмжээнд газар тариалангийн 39 аж ахуйн нэгж нийт 28442 га-д тариалалт хийснээс үр тариа 19041 га, үүнээс улаанбуудай 17003 га, арвай 14 га, овъёос 259 га, бусад үр тариа /гурвалжин будаа/ 1895 га, малын тэжээл 600 га, рапс 8376 га, төмс 250 га, хүнсний ногоо 175 га-д тус тус тариалсан байна.
 
Ургацын урьдчилсан балансаар Хэнтий аймгийн хэмжээнд үр тариа ганд нэрвэгдэн 7500 га талбайн ургац алдаж, 1100 га талбайн ургацыг тэжээлд шилжүүлэн, 10.5 мянган га талбайн ургац хурааж, нэгжээс 7.1 цн буюу 7.5 тн ургац хураан авахаар тогтоожээ.

Ургацын байдлыг сумдаар нь авч үзвэл, Баян-Адрага сум дунджаар нэгжээс 10,1 цн,  Дадал сум 11 цн, Хурх тосгон 5 цн, Биндэр сум 4 цн, Хэрлэн сум 6 цн  улаанбуудай хураан авах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь нийт хураан авах ургацын дөнгөж 15,1 хувийг хураан авч 85 хувийн ургац алдах нөхцөл байдал үүссэн байна. Одоогийн байдлаар улаанбуудай сүүн болцоос аарцан боловсролтын шатанд боловсорч байгаа бөгөөд тариа хураалтын бэлтгэл, техник засварын ажил хийгдэж байгаа аж.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд