top banner

829 тээврийн хэрэгслийг ариутгаж халдваргүйжүүлэв


2017-09-10 22:00:13
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Хорио цээрийн хяналтын цэгт нийт 829 тээврийн хэрэгсэл халдваргүйжүүлж, голомтын бүсийн 153.4 мянган метр талбайд ариутгал хийгдээд байна.

Ариутгал халдваргүйжүүлэлтийг улсын хөрөнгө оруулалтаар аймгийн Мал эмнэлэг, үржлийн тасгаас тогтмол хийж байна. Өнөөдрийн байдлаар ариутгал, халдваргүйжүүлэлтэд хлорын шохой 2225 кг, халдвар хамгааллын бодис 336 ширхэг, спирт 18 литр, обруцов долоон ширхэг тус тус зарцуулаад байна. Үүнээс гадна хяналтын долоон цэгт хөдөө аж ахуйн эмч, мэргэжилтэн зэрэг төрийн албан хаагчдаас бүрдсэн нийт 33 хүн ажиллаж байна.

Мөн хорио цээрийн бүсийн гадуурх сэжигтэй бүс болон аймгийн 27 суманд намрын мал угаалгын ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар нэг сая бог, 200 мянган бод малыг угааж, явц 60 хувьтай байна. Ойрын өдрүүдэд бороо хур их орж байгаагаас угаалгын ажил удаашрах төлөвтэй байна гэж аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Болдбаатар хэллээ. 
 
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд