top banner
Шуурхай мэдээ

Испанийн теннисчин Рафаэль Надаль АНУ-ын нээлттэй тэмцээний гурван удаагийн аварга боллоо


2017-09-11 10:33:15
Зураг
НЬЮ-ЙОРК./ТАСС/. Испанийн теннисчин Рафаэль Надаль Нью-Йорк хотод болж өнгөрсөн АНУ-ын нээлттэй тэмцээний аварга болжээ. Энэ тухай ТАСС агентлаг мэдээллээ. 

Нийт 50,4 сая долларын шагналын сантай тус тэмцээний финалын тоглолтонд өдгөө 31 настай Испанийн теннисчин Рафаэль Надаль Өмнөд Африкийн теннисчин Кевин Андерсонг 6.3, 6:3, 6:4 харьцаагаар тус тус хожжээ. 

Р.Надаль гуравдахь удаагаа АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлж байгаа ба тэрбээр өмнө нь 2010, 2013 онд мөн энэ тэмцээний аварга болж байжээ. Тэрбээр мэрэгжлийн теннисчдийн холбооны тэмцээнд нийт 74 ялалт байгуулсан ба Нью-Йоркийн тэмцээний дараа ч Мэрэгжлийн теннисчдийн холбооны чансааг үргэлжлүүлэн тэргүүлсээр байгаа юм. 

К.Андерсон Их дуулгын цуврал тэмцээний финалд анх удаагаа шалгаран тоглож байгаа ба тэрбээр өмнө нь Мэрэгжлийн теннисчдийн холбооны тэмцээнд гурван удаа түрүүлж байжээ.

Энэ удаагийн АНУ-ын нээлттэй тэмцээн 137 дахь удаагаа болж байгаа ба уг тэмцээн нь Их дуулгын цуврал тэмцээний  улирлын сүүлчийнх нь юм.
О.Барс 

 



Монгол брэнд