top banner

И.Сечин: Газрын тосны үнэ 2018 онд нэг баррель нь 40-43 доллар байна


2017-09-11 14:08:05
Зураг
МОСКВА./ТАСС/. 2018 онд нэг баррель газрын тосны үнэ өндөр биш байх ба дундажаар 40-43 доллар байна гэсэн таамгийг даваа гарагт “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин “Россия 24” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. 

И.Сечиний үзэж байгаагаар, шатдаг занарын үйлдвэрлэл нэмэгдэж байгаагийн зэрэгцээ АНУ-д үнэд нөлөөлөх санхүүгийн нөлөөлөл ихсэж байгаа нь газрын тосны үнэ буурахад хүргэж байгаа ажээ. “Долларын ханшны уналт одоо 20 хувь орчим байгаа ба хэрвээ та зохих итгэлцүүрээр бодоод үзэх юм бол АНУ-д нэг баррель газрын тосны бодит үнэ 40 орчим доллар болж байгааг олж мэдэх болно” тэр тэмдэглэв.

Үүнээс өмнө ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр нэг баррель газрын тосны үнэ 2018 онд 45-55 доллар байна гэж мэдэгдэж байсан юм.

Харин ОХУ-ын Эрчим хүчний яам газрын тосны үнэ 2017 оны хоёдугаар хагаст нэг баррель нь 50-60 доллар байна гэсэн таамаг дэвшүүлжээ.
О.Барс 

 


Монгол брэнд