top banner

“Протон-М” зөөгч пуужин сансрын тойрог замд холбооны “Aмaзoнaс-5” хиймэл дагуулыг гаргана


2017-09-11 14:48:50
Зураг
МОСКВА./ТАСС/. Испани улсын холбооны “Aмaзoнaс-5” хиймэл дагуул ачсан “Протон-М” хүнд ангиллын зөөгч пуужинг даваа гарагт Казахстаны Байконур сансрын буудлаас хөөргөнө гэж “Протон” пуужингийн үйлдвэрлэгч Хруничевын нэрэмжит сансрын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төвөөс мэдээллээ хэмээн ТАСС агентлаг уламжлав.

“Бриз-М” хурдасгуур блоктой “Протон-М” сансрын зориулалтын пуужинг Байконурын сансрын буудлаас 9 дүгээр сарын 11-нд Москвагийн цагаар 22:23-д хөөргөхөөр төлөвлөж байна” гэж уг мэдээлэлд дурджээ.

Харилцаа холбооны “Aмaзoнaс-5” хиймэл дагуулыг Испани улсын захиалгаар АНУ-ын “Space Systems Loral” компанид үйлдвэрлэжээ. Уг сансрын аппарат Өмнөд, Төв Америкийн нутаг дэвсгэр дээр телевиз, харилцаа холбооны сүлжээний салбарт үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан байна.

“Aмaзoнaс-5” хиймэл дагуултай энэ удаагийн хөөргөлт нь “ILS” компанитай байгуулсан гэрээний дагуу хийгдэж буй “Протон” зөөгч пуужингийн 95 дахь хөөргөлт нь болж байгаа юм.

“Aмaзoнaс-5” хиймэл дагуулыг зорилтот тойрог замд хүргэх нийт хугацаа нь 9 цаг 12 минут үргэлжлэх ажээ. Зорилтот тойрог замд хүргэснээр уг аппаратыг захиалагчийн удирдлагад шилжүүлэх юм.
О.Барс  


 

 



Монгол брэнд