top banner

Зөвлөлтийн дайчдын шарилыг шилжүүлэн нутаглуулжээ


2017-09-11 14:58:22
ОХУ-ын Буриад Улсын “Шилүүс” эрлийн баг Монгол Улсад 12 жил ажиллахдаа Халхын голоос Зөвлөлтийн цэргийн 48 шарил олж, шилжүүлэн нутаглуулжээ.
Тус багийн ахлагч Владимор Ефримов өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Халх голын байлдааны үеэр тухайн бүс нутагт Зөвлөлт, Монголын 57 мянган хүний бүрэлдэхүүнтэй арми байрлаж байснаас 12 мянга нь одоогийн ОХУ-ын Буриад улсын цэргүүд байсан. Халх голд 2024 дайчин сураггүй алга болсон гэсэн мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас өгдөг. Бид Халх голоос гадна Москва хотын ойролцоох тулаан болсон газруудад хайгуул хийж, 257 дайчны шарилыг илрүүлж, шилжүүлэн нутаглуулсан. Энэ бүхэн нь залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд