top banner
Шуурхай мэдээ

Ургац хураалт жигдэрчээ


2017-09-11 17:06:50
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Энэ намар 32,4 га талбайгаас үр тариа хураахаас одоогийн байдлаар 3173,8 га талбайгаас 1503 тонн улаанбуудай хураагаад байна. Хангал суманд хамгийн өндөр ургац буюу нэг га талбайгаас 14,0 центнер үр тариа хурааж байгаа мэдээ байна.

"Булган аймагт энэ намрын ургац хураалт жигдрээд байна. Цаг агаар улмаас сүүлийн өдрүүдэд ургац хураалт саатсан ч ойрын үед цаг агаар тогтуун байх төлөвтэй. Энэ хугацаанд ургац хураалтын ажлыг шуурхайлахаар сумдад чиглэл өглөө" гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярив.
М.Батжаргал

Монгол брэнд