top banner

“Хийморь далласан эгшиглэн” уран бүтээлийн тоглолт боллоо


2017-09-11 17:08:17
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Ч.Шарав-Арилдийн “Хийморь далласан эгшиглэн” уран бүтээлийн тоглолт боллоо.

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Баасанжав, С.Очирбат, соёлын тэргүүний ажилтан Д.Бат-Очир, П.Баасан, О.Амарсайхан нар болон нутгийн авьяастнууд, сумын мэдээлэл, соёлын төвийн бүжгийн дугуйлангийн “Хөх Монгол”, “Сарнай” хамтлаг тоглолтод оролцож Ч.Шарав-Арилдийн уран бүтээлээс үзэгчдэд толидуулжээ.
"Бид нар хамтран 10 гаруй дуу зохиосон. Хишиг-Өндөр сумын тухай “Босоо хийморьтой нутаг”  гэдэг дуу бий. Бас “Домогт нутгийн уянга” шүлгээр нь бүтээсэн дуу Дашинчилэнгийнхний сэтгэлд хүрсэн юм билээ. Энэ хоёр дуу нутгийн ард түмний талархлыг хүлээж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцээд шилдэг дуу хэмээн нийтээр дуулцгаадаг болсон гэлцдэг" гэж аймгийн Хөгжимт жүжгийн театрын найрал дууны багш, хөгжмийн зохиолч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Бат-Очир ярьлаа.
Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Ч.Шарав-Арилдий төр, олон нийтийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласны дээр “Босоо хийморьтой нутаг, “Дааган сайхан харын унаган нутаг”, “Сундуй гүний хурд”, “Ажил амьдралын он жилүүд” зэрэг ном туурвисан уран бүтээлч юм.
М.Батжаргал

Монгол брэнд