top banner
Шуурхай мэдээ

Хэлмэгдэгсдийн өдрөөр 19 хүнд мөнгөн тусламж үзүүллээ


2017-09-11 17:56:03
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг энэ сарын 10-нд орон даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Баянхонгор аймагт өдгөө 22 дахь удаагаа тэмдэглэж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.

Мөн өдрийн хүрээнд аймгийн Нийгмийн салбарын байгууллагууд, хөдөөгийн нийт сум, ерөнхий боловсролын сургуулиуд, шашны байгууллагууд хамтран хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нарт тэтгэмж үзүүлэх, эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, буян номын үйл хийх, хэлмэгдэгсдийн талаарх санал гомдлыг авах зэрэг ажлыг орон нутгийнхаа онцлог нөхцөлд тохируулан хийсэн байна.
Баянхонгор аймгийн ИТХ-аас төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нар болох тус аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн ахмад настан Чойжоогийн Дашзэгвэ, 4 дүгээр багийн ахмад настан Баяжихын Шараа, 4 дүгээр багийн ахмад настан Үрчгэрийн Энх-Амгалан,  Баян-Овоо сумын 4 дүгээр багийн ахмад настан Шанзангийн Дашзэгвэ, Баянхонгор сумын 7 дугаар багийн ахмад настан Гэндэнгийн Оюунчимэг,  Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн ахмад настан Гонгорын Халзан, мөн тус сумын 1 дүгээр багийн ахмад настан Жанцангийн Цэдэнхорол, Бууцагаан сумын 3 дугаар багийн ахмад настан Дашбалжингийн Дондов, 5 дугаар багийн ахмад настан Агвааны Дэчмаа, Өлзийт сумын 2 дугаар багийн ахмад настан Рэндоогийн Нацагдорж, 6 дугаар багийн ахмад настан Бат-Очирын Гомбообат, Ишдуламын Должинсүрэн нарын 19 хүнд тус бүр нэг зуун мянган төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
                                                                                                                   Б.Мөнхзул
 

Монгол брэнд