top banner
Шуурхай мэдээ

Хөвсгөлийн үйлдвэрлэгчид үндэсний үйлдвэрүүдтэй танилцаж, туршлага судлав


2017-09-11 21:44:34
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар танхим, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр  хамтран  орон нутагт үйлдвэр үйлчилгээ эрхэлж буй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг үндэсний үйлдвэрүүдтэй танилцуулах “CHAMBER BUS” бизнес аялалыг анх удаа амжилттай зохион байгууллаа.
Аяллын хүрээнд  “Баясах трейд ХХК”-ний Багро үйлдвэр, Сүү компани, жимс жимсгэний “Эко эрдэнэ” компани,  ноосон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хонин холбоо компани, “Хөсөг”, “Ноосон зангилаа” дундын хоршооны хамт олон, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл компани, “Жанжин-25” төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн орон нутгийн үйлдвэрлэгчид МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн нартай уулзаж орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тулгамдаж буй асуудлууд, цаашид төр хувийн хэвшил хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцлаа.
Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс нутаг учраас чанартай орон нутгийн брэндүүдийг бий болгох шаардлагатай боловч сав баглаа боодлын үйлдвэр нэн шаардлагатай байна гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байв. Ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдээс туршлага судалж шинэ санаа, шинэ мэдээллээр аяны богцоо дүүргэсэн хоймор нутгийн үйлдвэрлэгчид сум бүртээ шинэ брэндийг бүтээх эрхэм зорилт дэвшүүлснээр анхны аялал өндөрлөлөө.
Б.Гантуяа
 

Монгол брэнд