top banner
Шуурхай мэдээ

АНУ-ын Засгийн газрын өр түүхэнд анх удаагаа 20 их наяд долларын босгыг давлаа


2017-09-12 08:52:03
Зураг
ВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын Засгийн газрын өр өнгөрдөг баасан гарагт түүхэнд анх удаагаа 20 их наяд долларын босгыг давжээ. Энэ тухай “The Washington Examiner” сонинд мэдээллээ.

Уг сонинд мэдээлснээр, 3 дугаар сарын дунд үеэр улсын өрийг 19,84 их наяд долларын түвшинд царцаасан байжээ. Холбооны засгийн газрыг цаашид зээллэг авахгүйгээр ажиллуулахын тулд Сангийн яам асар их хүч чармайлт тавьж байгаагийн хүчинд Цагаан ордон Конгресстой зөвлөлдөх боломжтой болсон ба улмаар Конгресс өнгөрсөн долоо хоногт улсын өрийн дээд босгыг түр хугацаагаар өсгөх тухай хуулийг баталсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх хуульд өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан ба ингэснээр хөрөнгө мөнгө зээлэх процессыг сэргээх боломжтой болж байгаа ажээ. Үүний сацуу улсын өрийн шинэ хязгаар улсын албан байгууллагуудад зөвхөн 12 дугаар сарын 8 хүртэл буюу 2018 оны санхүүгийн жилийн холбооны төсөв дээр Конгресс ажиллах хугацаанд үйлчлэх юм. 

Америкийн улсын өрийн төлөв байдалд хяналт тавьдаг порталын мэдээлснээр, одоогийн байдлаар АНУ-ын Засгийн газрын өрийн хэмжээ 20,16 их наяд доллар байгаа нь тус улсын ҮНБ-ний хэмжээнээс давж байгаа юм. АНУ-ын ҮНБ-ий хэмжээ 19,3 их наяд доллар байдаг байна.
О.Барс 


Монгол брэнд