top banner

Хилийн цэрэгт алба хаагчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүрэлцээ муутай байна гэв


2017-09-12 10:44:41
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 11-ний өдрийг “Залуусаа сонсох өдөр” болгон зарласан. Энэ удаагийн уулзалтад зэвсэгт хүчинд алба хааж буй залуусын төлөөлөл Зэвсэгт хүчний 0327 дугаар анги, хилийн цэргийн 0132 дугаар ангид алба хааж буй залуус оролцлоо.

Тэд алслагдмал хилийн цэргийн ангиудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүрэлцээ муутай байдаг гэв. Мөн цэргийн алба хаах хугацаандаа жолооны курс болон мэргэжил олгох сургалтуудад хамрагдах хүсэлтэй байдаг тухайгаа хэлж байлаа.



Уулзалтаас гарсан саналуудыг аймгийн Засаг дарга холбогдох байгууллагууд, баг, сумын Засаг нарт мэдэгдэж дараа сарын уулзалтаар биелэлтийг нь танилцуулдаг. Тэгвэл өнгөрсөн зургаан удаагийн уулзалтаар 200 гаруй залуустай уулзаж, тэдний санал, хүсэлтийн дагуу 72.3 сая төгрөгийн ажил хийжээ.
НҮБ-ийн Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгч Наоми Китахара “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, тус аймагт ажиллах үеэрээ “Залуусаа сонсох өдөр”-т байлцлаа. ГБХЗХХ-ийн “Залуучуудын хөгжлийн төв”-ийг НҮБ-ийн хүн амын сангийн дэмжлэгээр байгуулж байжээ. 
Д.Дэлгэрмаа
 

Монгол брэнд