top banner

Б.Тэнүүнболд хүү Дэлхийн аваргын хүрэл медалийг Сэлэнгэ нутагт авчирлаа


2017-09-12 11:25:39
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэмжлэгийг амжилтаар хариулж байгаа тамирчдын буухиа сүүлийн өдрүүдэд үргэлжилсээр байна.

Энэ удаа “Алаг морьт", "Гоби чесс" клубын бяцхан тамирчин Баттулгын Тэнүүнболд Бразил улсад зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Тэрээр энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн Сэлэнгэ аймгаас оролцож, хүрэл медаль хүртжээ. Б.Тэнүүнболд энэхүү амжилтаараа дэлхийн шатрын холбооны дэд мастер буюу кандитат цолны болзлыг хангасан байна. Б.Тэнүүнболд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЕББДсургуулийн 3-р ангид сурч байгаа. Түүнд шатрын спортын “а” үсгийг “Алаг морьт” шатрын клубын дасгалжуулагч багш Д.Ганбаатар зааж өгчээ. 2014 оноос таван настайдаа энэ спортоор хичээллэсэн бяцхан шатарчин маань ийнхүү дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргасанд Сэлэнгэчүүд талархаж байна. 
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд