top banner

Шинэ “Айфон” хямддаа 1000 долларын үнэтэй байна


2017-09-12 11:49:29
Зураг
НЬЮ-ЙОРК. /Блүүмберг/. Америкийн “Эппл” компани есдүгээр сарын 12-ны энэ өдөр гол нэрийн бүтээгдэхүүн болох “Айфон” гар утасныхаа хамгийн сүүлийн үеийн загварыг танилцуулна гэж тус улсын “Блүүмберг” телевиз мэдээллээ. Шинэ бүтээгдэхүүн нь хамгийн хямддаа 1000 орчим ам.долларын үнэтэй байх төлөвтэй байна.

Тэгвэл ухаалаг гар утасны салбарт “Эппл” компанийн гол өрсөлдөгч болох “Самсунг Электроникс” корпораци ээлжит шинэ бүтээгдэхүүн “Галакси Нөүт-8”-аа хамгийн хямддаа 929.9 долларын үнэтэйгээр гурав хоногийн дараа худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Шинэ “Айфон”-ыг шил болон зэвэрддэгүй гангаар хийсэн бол “Галакси Нөүт-8” нь метал-шилэн гэртэй, онцгой том бөгөөд тод дэлгэцтэй байх аж.

Камерыг нь шинэчилсэн, нүүр таних 3D сканнераар цоож тайлах технологитой болсон зэргээрээ шинэ “Айфон” өмнөх загваруудаасаа ялгарах ажээ.

“Айфон”-ы анхны загварыг танилцуулсны 10 жилийн ойд зориулан гаргаж буй “Айфон-8" ухаалаг гар утсыг  "Айфон X" нэртэйгээр гаргана гэсэн таамаглал хэдийнээ тархаад байна.
 
Г.Доржханд




 
 

Монгол брэнд