top banner

Эмзэг бүлгийнхэнд зориулсан өдөрлөг болно


2017-09-12 12:29:15
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг энэ сарын 14-29-ний өдөр зохион байгуулна.

Өдөрлөгийн үеэр нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн анхан шатны зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх, шаардлагатай хүмүүсийг өмгөөлөгчтэй холбож өгөх, нотариатын зарим үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Энэхүү өдөрлөгийг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо нь Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах юм.

Ж.Батсайхан


Монгол брэнд