top banner

Судалгаагаар Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул сум тарваган тахлын голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ


2017-09-12 13:26:19
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий газруудад хийсэн гурван удаагийн тандалт шинжилгээ судалгаагаар Цэцэрлэг, Цагаан-Уул сумын нутагт тарваган тахлын голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ. Судалгааны үеэр тарвагануудын дунд өвчлөл явж байгаа нь батлагдаж, хүн өвчлөх халдварын аюулын эрсдэл өндөр байгаа ба тахлын эпизоот зүүн хойш Баянзүрх сумруу чиглэлтэй тархаж байна гэж үнэлэгджээ. Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Арбулаг, Галт, Рашаант сумдын нутаг буюу аймгийн нийт нутаг дэвсгэрийн 16 хувь нь тарваган тахлын байгалийн голомттой аж. Тарваган тахлын байгалийн голомт 1983, 1999, 2007, 2015 онд Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр сумдад идэвхжиж , хүний өвчлөлийн 8 тохиолдол бүртгэгдэж 2 хүн нас барж байв гэж судалгааны материалд онцолсон байна.


Ж.Батсайхан


Монгол брэнд