top banner
Шуурхай мэдээ

Нялхасын эндэгдэл өмнөх оноос 294-өөр буюу 43 хувиар буурчээ


2017-09-12 13:32:51
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 2017 оны эхний найман сард 48 мянга 200 эх амаржсан нь 2016 оны мөн үеэс 4261-ээр буурсан үзүүлэлт гарчээ.

Харин улсын хэмжээгээр нялхасын эндэгдэл 683 болж, өмнөх оны мөн үеэс 294-өөр буюу 43 хувиар буурсан бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 825 болж, 2016 оны мөн үеэс 358-аар буюу 43,4 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Д.Өлзий

Монгол брэнд