top banner

Бэлгийн чиг баримжааг урьдчилан тодорхойлж чадах хиймэл оюун ухаан зохион бүтээжээ


2017-09-12 14:18:07
Зураг
СТЭНФОРД. /Cпутник/. АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн судлаачид гэрэл зураг ашиглан хүний бэлгийн чиг баримжааг 91 хувийн нарийвчлалтайгаар урьдчилан хэлэх боломжтой компьютерын алгоритмыг саяхан бүтээсэн тухай Оросын "Спутник" агентлаг мэдээлжээ.
 
Судлаач Михаил Косински болон Илунь Ван АНУ-ын нэгэн мэдээллийн санд тавигдсан 35 мянга гаруй хүний зурганд дүн шинжилгээ хийсэн байна. Судлаачдын зохиосон энэ хиймэл оюун ухаан (AI) нь гей буюу ижил хүйстэн ба жирийн эрэгтэй хүмүүс хоорондын ялгааг 81 хувийн нарийвчлалтайгаар, харин ижил хүйстэн ба эмэгтэйчүүд хоорондын ялгааг 74 хувийн нарийвчлалтайгаар зөв хэлэх боломжтой нь судалгааны явцад нотлогджээ.
 
Хиймэл оюун ухаанаар нэг эрэгтэй хүний таван зургийг судлахад зөв хариулт нь 91 хувь болж нэмэгдсэн бол эмэгтэй хүний зургийг судлахад 83 хувь болж нэмэгдсэн байна. Тэгвэл хүн төрөлхтөн эрэгтэйчүүдийн бэлгийн чиг баримжааг ердөө 61 хувь, эмэгтэйчүүдийнхнийг 54 хувийн магадлалтайгаар урьдчилан хэлж чадаж байгаа аж.
 
Бэлгийн чиг баримжаа гэдэг нь хүн эхээс мэндлэхээс өмнө тусгай даавруудын нөлөөгөөр бий болдог зүйл гэсэн онолыг бидний энэ судалгаа нотолж өглөө гэж хоёр судлаач ярьжээ.
 
Г.Доржханд
 
 

Монгол брэнд